Эрхэм хүндэт ТНЗ-ийн хамт олонд
Та бүхэнд 10 жилийн ойн баярын мэндийг чин сэтгэлээсээ дэвшүүлье.
Арвин туршлага, хүчин чармайлтаар дүүрэн энэ 10 жилд Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл (ТНЗ) нь олон чухал төсөл, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж, Монголын эрдэс баялгийн салбарт олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, мэдлэг, ойлголтыг түгээх чиглэлд үнэлж баршгүй чухал хувь нэмэр оруулж ирсэн нь бахархалтай.
Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (АМЕП-2)-ийн хүрээнд ТНЗ нь “Эрдэс баялгийн салбарын үнэ цэн, өгөөжийг нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлж ажиллахад тус байгууллагын үйл ажиллагааг ойроос ажиглах боломж надад тохиосон юм. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхэд нь үнэхээр бахархсан. Төслийн хүрээнд ТНЗ нь олон нийтийн оролцоог дэмжих шинэлэг арга барилыг нэвтрүүлж, гурван суманд “Геологи, уул уурхайн танин мэдэхүйн өртөөчилсөн аялал” мэдээллийн өдөрлөгүүдийг амжилттай зохион байгуулснаар талуудын ойлголцол, итгэлцэл, тогтвортой хамтын ажиллагааг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.
Тулгарсан сорилт, бэрхшээлийг тууштай байдал, мэргэжлийн ур чадвар, эерэг хандлагаараа даван туулж, эрдэс баялгийн салбарт олон нийтийн мэдлэг, ойлголт, оролцоог нэмэгдүүлэх чиглэлд шинэлэг бөгөөд үр дүнтэй жишиг тогтоож ажилласан ТНЗ-ийн хамт олонд баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.
ТНЗ-ийн 10 жилийн ойн аялал цаашаа урт удаан хугацаанд үргэлжлэхийн сацуу олон амжилт, шинэ санаачилга, үр дүнтэй үйл ажиллагаагаар баяжсаар байхын ерөөлийг дэвшүүлье.
Рена Гүэндүэз
АМЕП 2 хөтөлбөрийн Багийн ахлагч
