Монголын Тогтвортой хөгжил, Нийгмийн хариуцлагын зөвлөл /ТНЗ/ нь Олон улсын санхүүгийн корпорацийн “Хөгжлийн төлөөх ил тод байдал” (D2D) хөтөлбөрийн дэмжлэг, санхүүжилтээр арваннэгдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд сэтгүүлчдэд өгөгдлийг дүрсжүүлэх талаар сургалт зохион байгуулсан билээ. Уг сургалтаар нээлттэй өгөгдлийг хайх, дүрсжүүлэх, түүх болгож хүүрнэх олон улсын сайн туршлага болон техникийн мэдлэгийг хуваалцаж, түүнийг хэрхэн тулгамдаж буй асуудалд ашиглах талаар ажлын бодит туршлага өгч, практикаар заасан юм. Сургалтын дараа сэтгүүлчид суралцсан ур чадвараа ажил мэргэжилдээ бүтээлчээр хэрэгжүүлэн, дүрсжүүлэх арга хэрэгслүүдийг ашигласан сэтгүүл зүйн ажлуудыг ихээхэн санаачилгатай хийж эхлээд байна.
Asia Mining Magazine сэтгүүлч Ц.Элбэгсайхан, www.news.mn Э.Уранцэцэг, Mongolian Economy сэтгүүл З.Цэлмэг нарын дүрсжүүлэлт ашигласан нийтлэлийн бүтээлүүдтэй танилцана уу.
