Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлөөс /ТНЗ/ сэтгүүлчдэд зориулсан чадавхжуулах хөтөлбөр эхлүүлж, эхний шатны сургалтаа нэгдүгээр сарын 23-24-нд Улаанбаатарт зохион байгуулав.
Эдийн засаг, уул уурхай болон парламентын 15 сэтгүүлч оролцсон энэхүү хөтөлбөр дараагийн шатанд Канад, Америкийн уул уурхайн туршлагатай танилцах хөтөлбөрөөр үргэлжилнэ.