ТНЗ-ийн хамт олонд 10 жилийн ойн баярын мэнд хүргэе!
Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл (ТНЗ) нь 2015 онд байгуулагдсанаасаа хойш Монгол Улсын уул уурхайн төдийгүй бусад салбарт тогтвортой хөгжил, хариуцлагатай бизнесийн зарчим, соёлыг түгээн төлөвшүүлэхэд анхдагч төдийгүй манлайлагчийн үүрэг гүйцэтгэж ирлээ. Энэхүү зөвлөлийг байгуулах санаачилга нь анх тогтвортой хөгжил, байгаль орчны менежмент, олон нийтийн оролцоог дэмжих чин хүсэлтэй цөөн хэдэн мэргэжилтний алсын хараанаас эхэлсэн билээ. Өнөөдөр ТНЗ нь энэхүү үнэт зарчмаа бататгасаар салбарын хэлэлцүүлэг, инновац, хамтын ажиллагааны чухал талбар, итгэлтэй түнш болон төлөвшжээ.

ТНЗ-ийн хамт олонд энэхүү утга төгөлдөр, бахархам аяллын баярын мэндийг хүргэе. ТНЗ-ийг байгуулах үйлсэд GIZ-ийн ЭТИС (Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга) хөтөлбөр оролцож, хувь нэмрээ оруулсныг би нэр төрийн хэрэг гэж үздэг. Ирэх 10 жилд ТНЗ нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн замналд илүү гүн гүнзгий нөлөө, шинэлэг санаачилга бүхий хамтын амжилтын шинэ хуудсыг нээх болтугай.

Др. Штефан Ханселманн
ICONE хөтөлбөр болон Камбожийн Дижитал шилжилтийн төвийн захирал