Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл ТББ нь “Оюу толгой” компанийн дэмжлэгтэйгээр уул уурхай, эдийн засгийн чиглэлээр мэргэшин ажиллах хүсэл эрмэлзэлтэй сэтгүүлчдийг чадавхжуулах, мэргэшүүлэх, мэргэжлийн сэтгүүл зүйг дэмжих зорилготой хөтөлбөрийг олон улсын туршлагад суурилсан хэлбэрээр хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн зорилго
Хөтөлбөрийн зорилго нь уул уурхай, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх, салбарын талаарх бодитой, тэнцвэртэй, хараат бус мэдээллийг олон нийтэд хүргэх чадавхыг нэмэгдүүлэхэд оршино.
Мөн эрдэс баялгийн салбарын нийгэм, эдийн засгийн ач холбогдол, байгаль орчин, засаглал, хариуцлагын асуудлыг олон талаас нь ойлгон тайлбарлах мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, өгөгдөл болон судалгаанд суурилсан сэтгүүл зүйл бүтээл бэлтгэх арга барилыг дэмжихэд чиглэнэ.
Хөтөлбөрийн үндсэн агуулга
Хөтөлбөр дараах үндсэн 5 агуулгын хүрээнд хэрэгжинэ. Үүнд:
• Уул уурхайн салбарын нийгэм, эдийн засгийн үр өгөөж
• Уул уурхайн үйлдвэрлэл: Байгалийн нөөцийг баялаг болгох үйл явц
• Байгаль орчны хариуцлагатай менежмент ба тогтвортой хөгжил
• Олон улсын стандарт, мэргэжлийн ур чадвар
• Ил тод байдал, гэрээний үүрэг амлалтаа хэрэгжүүлэх нь
Хөтөлбөрийн онцлог
Хөтөлбөр нь онол, практик хосолсон сургалт, хэлэлцүүлэг, кейс судалгаа, уурхайтай танилцах аялал, багийн ажил, шинэ санааны танилцуулга (pitch) зэрэг олон талт хэлбэрээр хэрэгжинэ. Ингэхдээ зөвхөн сургалт, семинараар хязгаарлагдахгүй бөгөөд оролцогчид багаар ажиллаж сэтгүүл зүйн ажил гүйцэтгэх, судалгаа хийх, мэргэжлийн түвшинд өрсөлдөх боломжийг бүрдүүлэхийг зорьж буйгаараа онцлог юм.
Хөтөлбөрт нийт 20 сэтгүүлч сонгон шалгаруулна.
Оролцогчид:
• Судалгаа, дата, сурвалжлага, мультимедиа зэрэг хэлбэрээр контент хөгжүүлэх;
• Салбарын тулгамдсан асуудлыг олон талаас задлан шинжлэх;
• Олон нийтэд ойлгомжтой, бодитой, хараат бус мэдээлэл бүхий бүтээлээр өрсөлдөнө.
Оролцогчдыг мэргэжлийн ментор чиглүүлж, бүтээл боловсруулах үйл явцад зөвлөгөө өгч ажиллана.
Сонгон шалгаруулалтын шалгуур
Хөтөлбөрт оролцогчдыг дараах шалгуурын дагуу сонгон шалгаруулна:
• Хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг, эсвэл бие даан сэтгүүл зүйн бүтээл туурвиж, нийтэлж/нэвтрүүлдэг байх;
• Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр цаашид мэргэшин ажиллах сонирхолтой байх;
• Хөтөлбөрийн хүрээнд бэлтгэсэн бүтээлээ хэвлэл мэдээллийн сувгаар түгээх боломжтой байх (сонин сэтгүүл, телевиз, онлайн болон мультимедиа платформ);
• 2026 оны 6 дугаар сараас 2027 оны 2 дугаар сар хүртэл зохион байгуулагдах бүх үе шат, сургалт, аялал, хэлэлцүүлэгт бүрэн хамрагдах боломжтой байх;
• Уурхайн үйл ажиллагаатай танилцах аялалд оролцох боломжтой байх.
Бүртгэл:
Сонирхогчид 2026 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 24:00 цагаас өмнө https://forms.gle/B5oorUmTSmCSmdGy6 холбоосоор орж, бүртгэлийн маягтыг бөглөнө.
Бүрдүүлэх материал:
• Хөтөлбөрийн бүх үе шатанд оролцох боломжтойгоо илэрхийлсэн хүсэлт
• Редакцид ажилладаг бол байгууллагын дэмжлэгийг илэрхийлсэн тодорхойлолт
Холбоо барих
Лавлах утас: +976 7711 7723
Цахим хаяг: info@cssmongolia.org
